КОМПАНИЙН ТУХАЙ

Эрдмин ХХК 1997 оноос эхлэн катодын цэвэр зэс, 2005 оноос эхлэн зэс утас, 2007 оноос эхлэн цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй нэр төрлийн цахилгааны зэс утас үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Одоогоор нийт 100 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай хамт олон эх орныхоо баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгоход анхаарч ажиллаж ирсэн. 
2006 онд олон улсын чанарын удирдлагын ISO 9001 стандартыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

 

Эрдмин ХХК -ийн эрхэм зорилго, алсын хараа

Эрхэм зорилго

Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж Монгол улсыг аж үйлдвэржсэн хөгжингүй орон болоход жинтэй хувь нэмэр оруулна.

Алсын хараа

Эрдэс  баялгийг байгаль орчинд ээлтэй технологиор боловсруулан олон улсын стандартад нийцсэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд экспортлох болно.

Үнэт зүйлс

- Чадварлаг, эвсэг хамт олон
- Чанартай эцсийн бүтээгдэхүүн
- Шилдэг тэргүүний технологи бол бидний үнэт    зүйлс юм.

 

Харилцагчид