Нийгмийн хариуцлага

Эрдмин ХХК бизнесийн ёс зүйг эрхэмлэн, байгаль орчинд ээлтэй, ажилтны ажлын байрны нөхцөлийг тасралтгүй сайжруулах, олон үндэстэн, соёлыг хүндэтгэн хүний эрхийг дээдлэн үзэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг харгалзах, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан, авилгал, хээл хахуулиас ангид байхыг эрмэлзэж, улс орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, хариуцлагатай ил тод үйл ажиллагаа эрхлэхийг хичээж, гадаад  дотоодын нийлүүлэгч, түншүүдтэй эрх тэгш харилцаа холбоо тогтоон ажиллах, салбарын уялдаа холбоог сайжруулах, нийгмийн үйл хэрэгт хөрөнгө оруулалт, эх орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирсэн.

Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хүн ба хүрээлэн  буй   байгаль орчин, улс орны эдийн засагт чиглэсэн арга хэмжээнүүдийг голчлон хэрэгжүүлж байна. Үүнд:

Хүнд  чиглэсэн үйл ажиллагаа:  Компаний ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах зорилгоор жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж жилд  дунджаар 40 орчим сая төгрөг зарцуулж байна. Компаний ажилтнууд ээлжийн амралтын хугацаанд биеэ сувилуулах,  эмчлүүлэхэд нь 150 мянган төгрөгийн  дэмжлэг үзүүлснээр ажилтнуудын  өвчлөлийн хоногийн  тоо  тогтмол буурсан  үзүүлэлттэй байна. Компаний ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, хамгаалах хэрэгсэлд жилд  37 сая орчим төгрөг зарцуулдаг ба цаашид улам сайжруулах бодлого барин ажиллаж байна.

Компаний  ажилтнуудыг сургалтанд хамруулах, боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх  зорилгоор жилд 25 сая орчим төгрөг зарцуулж байна.

Орон нутгийн хүүхдийн боловсролыг дэмжих  зорилгоор сургууль ,цэцэрлэгийн үйл ажиллагаа болон  бусад байгууллагуудын  үйл  ажиллагааг дэмжиж жилд  50 сая орчим төгрөг зарцуулж  байна.

Компаний ажилтнуудын  орон  байрны  нөхцлийг сайжруулах, амт чанартай,  тэжээллэг хоолоор үйлчлэх, хор саармагжуулах  бэлдмэл олгох, галлагаатай орон байранд  амьдардаг ажилтнуудад  түлээ  түлшний үнэ олгох, жил  бүр  уламжлал  болон зохиогддог олон улсын  хүүхдийн  эрхийг  хамгаалах өдрийг  тохиолдуулан  компаний ажилтнуудын хүүхдүүдийн  дунд “Хүүхдийн баяр”-ын  арга  хэмжээ гэх мэт  нийгмийн  хариуцлагаа  хэрэгжүүлэхэд 210 орчим  сая төгрөгийг зарцуулж  байна.

Хүрээлэн буй байгаль орчныг  хамгаалах ажлын  хүрээнд: Компаний үйлдвэрлэж байгаа катодын зэс “Эрдэнэт үйлдвэр”ХХК- ийн технологийн бус бага агуулгатай хүдрийг хүхрийн хүчлийн сулруулсан уусмалаар уусган цахилгаан химийн аргаар боловсруулан үйлдвэрлэдэг бөгөөд  энэхүү гидрометаллургийн технологи нь битүү цикльтэй, байгальд хог хаягдал гаргадаггүй давуу талтай.

Эрдмин ХХК галын аюулгүй байдлыг хангасан чанартай кабель утас үйлдвэрлэх зорилт тавьж ажилласны дүнд монгол улсад импортоор орж ирж байгаа чанаргүй  кабель утасны борлуулалтыг хязгаарласнаар монгол хүний аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж 50 гаруй төрлийн цахилгааны утас, кабель,  уртасгагч залгуур утас үйлдвэрлэж дотоодын  зах  зээлд борлуулж байна.

Компаний байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасны дагуу жил бүр  50сая төгрөг зарцуулж зэсийн  үйлдвэрийн орчин, кабель утасны  үйлдвэрийн орчинд  болон  “Эрдэнэт  үйлдвэр” ХХК-ий нөхөн сэргээлтийн талбайд мод тарьж эко орчин бүрдүүлэх зорилготой  ажиллаж байна.

Эрдмин ХХК 20 жил ажиллах хугацаанд орон нутаг болон улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж эх орныхоо  хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж байна. Эх орны барилгын салбарыг компаний үйлдвэрлэсэн  чанартай хямд утсаар хангах зорилтын хүрээнд нийт 50 гаруй төрлийн цахилгааны утас үйлдвэрлэж гадаадаас импортоор  орж ирж байсан  галын аюултай, чанаргүй утсыг эх орны зах зээлээс шахан гаргасан нь манай компаний ажилтнууд Монголын ард түмний өмнө гүйцэтгэсэн хамгийн бахархалтай  ажил юм.

Цаашид  “Эрдмин”  ХХК үйлдвэрлэлийн  зардлыг бууруулах, ашгийг  нэмэгдүүлэх,  түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, дэлхийн  дэвшилтэт  технологи, техникийг  Монгол улсад  нэвтрүүлэх, нутагшуулах  ажилтнуудын  цалин  хөлсийг  нэмэгдүүлэх, нэмүү  өртөг  шингэсэн чанартай бүтээгдэхүүний  тоо,  хэмжээг  нэмэгдүүлэх, хамтрагч түншүүдийг өөрийн үйл ажиллагаандаа өргөнөөр татан  оролцуулах,  Монгол улсын  болон  олон  улсын  зах  зээлд  компаний нэр хүндийг өсгөх зэрэг  асуудлуудад  анхаарлаа  төвлөрүүлэн  ажилласнаар  компаний  нийгмийн  өмнө  хүлээсэн  хариуцлагаа сайтар хэрэгжүүлэх боломжтой  болно.