Эрдмин ХХК

Эрдмин ХХК 1997 оноос эхлэн катодын цэвэр зэс, 2005 оноос эхлэн зэс утас, 2007 оноос эхлэн цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй нэр төрлийн цахилгааны зэс утас үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Одоогоор нийт 120 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд манай хамт олон эх орныхоо баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгоход анхаарч ажиллаж ирсэн. 
2006 онд олон улсын чанарын удирдлагын ISO 9001 стандартыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.