Зэс савнаас ус уухын ашиг тус

Монголчууд эрт дээр үеэс зэс аяганд цай ууж ирсэн. Энэ нь эрүүл мэндэд нэн тустай бөгөөд өөрийн аягаа биедээ авч явдаг байсан монголчууд эрүүл мэнд, ариун цэврийн талаар амьдралын ухааныг анагаах ухаанаас түрүүлж мэдчихсэн байсан гэлтэй. Уншигч та бүхэнд зэс савнаас ус уухын ашигтай талуудыг танилцуулъя.

  1. Жин хасахад нөлөөтэй. Зэс савнаас ус уусанаар хоол шингэц сайдаж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Энэ нь жингээ хасаж байгаа хүнд нэн тустай бөгөөд зэс нь өөхийг шатаахад тус болох элемент агуулах бөгөөд хүний биед хэрэгтэй хоол хүнсийг шингээж, бусдыг ялгаруулах үйл явцыг сайжруулдаг.
  2. Зэсээр хийсэн аяга, саванд ус хонуулж уусанаар хүний нүдний хараа болон арьсанд тустай. Арьс өнгөлөг болж, нүдний хараа сайжирдаг. Хөгшрөлтийг удаашруулж, залуужуулах увдистай.
  3. Өвдсөн тохиолдолд хурдан тэнхрэхэд тустай. Шарх аних ахиц түргэн болно. Зэс нь хүний биеийн дархлааг сэргээж, өвдсөн хүнийг хурдан сэргээх, шарх аних явцыг түргэсгэх нөлөөтэй. Зэс аяганаас ус уусанаар шинэ эд эс нөхөн төлжих үйл явцад нөлөө үзүүлдэг.
  4. Бамбай булчирхайн үрэвсэлээс сэргийлнэ. Хоолойн өвчлөл болон бамбай булчирхайтай хүн зэс аяганаас ус ууж байх нь нэн тустай.
  5. Хавдар тусах эрсдлийг бууруулна. Зэсэнд маш хүчтэй үл исэлдүүлэгч агуулагдсан байдаг бөгөөд энэ нь сөрөг эд эсийг үржүүлэхгүй ба хавдар тусах эрсдлийг бууруулахад нөлөөтэй.
  6. Меланины хэмжээг зохицуулна. Меланин нь хүний арьс, үсэнд ашиг тустай байдаг нь зэсээс ялгардаг бөгөөд хүний биенд тохирох меланины хэмжээг зэс аяганаас ус уусанаар сайтар зохицуулж өгдөг.
  7. Цусан дахь улаан эсийн тоог зохицуулахад тустай. Зэс аяганаас уухын олон давуу талуудын нэг нь цусан дахь улаан цагаан эсийн тоог зохицуулж өгдөг юм. Хүний биеийн ерөнхий дархлаа болоод, эд эсийг сэргээх, сөрөг зүйлийг биеэс ялгаж гаргах гээд олон ашиг тустай.
  8. Өтгөн хаталтаас сэргийлнэ. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайтар зохицуулж, хүндээр бие засахад хялбар болсоноор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, өтгөн хаталтаас сэргийлэх нэн тустай.

Эх сурвалж: https://www.nud.mn/archives/13847